
“Макс Тауэр”-ийн барилга дээрээс унасан төмөр авто зам дээр зорчиж явсан Ланд-200 маркийн автомашины дээрээс унаж, 35 настай жолооч Б-ын амь насыг хохироосон хэрэг өнөөдөр дуулиан тарьж байна. Тэгвэл осолд өртсөн уг хохирогч Эдийн засгийн яамны жолооч байсан нь тогтоогдоод байгаа. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар шинжээчдийн бага ажиллаж байгаа төдийг мэргэжлийн хяналтын байгууллага ч ажиллаж байна.
Тэнгис кино театрын баруун урд талд байрлах 22 давхар барилгын ажлын захиалагч нь “Макс”, гүйцэтгэгч нь “Зуншим” компани гэж
байгаа ч цагдаагийн байгууллагаас гүйцэтгэгч нь "Magic classik" гэж мэдээлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/