
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 43 дугаар гудамжны айлуудын хашаа, гэр, байшин хөрсний усанд автагдсан байна гэсэн мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Улмаар дуудлагын дагуу очиход Сэлбийн 43 дугаар гудамжны зүүн талын цэвэр усны 110 мм-ийн цагираг шугам гэмтэж хөрснөөс ус нэвчин Сэлбийн 36-43 дугаар гудамжны 25 айлын хашаанд ус орж, 9 айлын гэр байшин усанд автсан байсан байна. Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 автомашинтай, УСУГ-аас 25 ажилчин 8 техник хэрэгсэлтэй ажиллаж гэр байшинд тогтсон усыг мотопомп, бохирын машин ашиглан соруулах, эксковатороор 2 газарт гэмтлээ хайж шугамаа дагуулж ухаснаар гэмтлийг олж, засварлах арга хэмжээ авчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)