
Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын Цэцээ гүн оргилын орчимд 5 иргэн төөрсөн байна гэсэн дуудлагыг энэ сарын 5-нд 17.44 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын тасгийг 6 хүний бүрэлдэхүүнтэй, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулжээ. Улмаар Цэцээ гүний баруун хойд хэсгээс 22-54 насны 5 иргэнийг 22.40 цагт эсэн мэнд олсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/