
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 11 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг утсаар 03:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/