
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ҮХААЯ-ны урд 62 дугаар байрны 4 дүгээр давхарын цонхоор хүн унаж бэртлээ гэх дуудлага НОБГ-т иржээ. Улмаар дуудлагын дагуу аврах багийг очиход байшингийн өргөтгөлийн нэг давхар барилга дээр 44 настай эмэгтэй, гэрийнхээ цонхоор унаж гэмтсэн байсныг буулгаж 103-ын эмчид шилжүүлж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/