Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“MAX Tower”-ийн удирдлагуудаас мэдүүлэг авч байна

2014-1-08
0
ЖИРГЭХ
    Барилгын компаниуд болоод захиалагч байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж, ажиллуулж чаддагүй. Үүнээс үүдэлтэй осол аваар ихээр гардаг нь нууц биш.
  6  Барилгын компаниуд болоод захиалагч байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж, ажиллуулж чаддагүй. Үүнээс үүдэлтэй осол аваар ихээр гардаг нь нууц биш.

Тэр дундаа урин дулааны улиралд барилгын ажил ид хийгддэг учир энэ үеүдэд осол аваар гарч хүн бэртэж, эндэх, амь насаа алдах тохиолдол гарсаар байдаг. Тэгвэл арваннэгдүгээр сараас барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоох хууль манайд бий. Тиймээс ч энэ төрлийн хэргүүд өвлийн улиралд багасдаг учиртай.  Гэтэл  хууль дүрмээ биелүүлэхгүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхолыг бодсон зарим компаниудаас болж дахин хүний амь эрсэдлээ.

Тодруулбал, өчигдөр өглөө 10.30 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн баруун талд байрлах “Макс Өргөө” компанийн “MAX Tower”-ийн барилгын дээрээс төмөр унаж хүний амь нас эрсэдсэн нь олныг цочирдууллаа. Тус барилгын 20 давхраас унасан бэхэлгээний төмөрт 3139 УНР улсын дугаартай  “Ланд 200” маркийн автомашин өртөж жолооч газар дээрээ нас  барсан юм. Осолд өртсөн хохирогч Эдийн Засгийн хөгжлийн яамны жолооч байсан юм.  Тухайн үед компанийн ажил гүйцэтгэж байсан “Magic classic” компанийн гадна пссатны өргөгчний цамхагийн бэхэлгээний төмөр замын хөдөлгөөнд ийн унаж ослыг гаргасан гэж ярьж байгаа ч ослын дүгнэлт  хараахан гаргаагүй байгаа билээ.

Юутай ч тухайн барилгын  ажил хийгдэх зөвшөөрөлтэй байсан уу, шаардлага хангахаар ажиллаж байсан уу гэдгийг тогтоохоор Мэргэжлийн хяналт ажиллаж байгаа юм. Мөн барилгаас төмөр унаж осол гарахад тухайн барилга дотор хятад ажилчид байсан бөгөөд ослын үеэр тэднийг микро автобусаар авч явцгаасан талаар эх сурвалж баталж байна. Мэдээж осол гарсан, хүний амь эрсэдсэн газарт тухайн хэрэгт холбоотой байж мэдэх бүх хүмүүсээс мэдүүлэг авч, сэжигтнээр тооцон шалгана. Тэр дундаа хөдөлмөр аюулгүй байдлын инженер тухайн хэрэгт татагддаг. Тэгвэл "Макс грүпп"-ийн барилгаас төмөр унаж осол гаргасан учир тэдний удирдлага, ажилчдыг ч шалгаж, мэдүүлэг авах юм.

indexИнгээд барилга дээр гарч байгаа ослын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Барилга дээр осол гарлаа гэх мэдээлэл өвлийн улиралд ч мэр сэр сонсогдсоор байна. Хэрэв барилгын ослоос болж хүн бэртэх, амь насаараа хохирсон тохиолдол хэн хариуцлага хүлээх вэ?
-Хөдөлмөр аюулгүй байдлаас үүдэлтэй хэрэг бол яах аргагүй тухайн байгууллагын болоод хувь хүний хариуцлагаас болдог.  Тухайн барилга дээр барилгын инженер, аюулгүй байдлын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүд томилогдон ажиллах ёстой.

Мөн тухайн барилгын компани ямарваа нэг байгууллагаар ажлаа гүйцэтгүүллээ гэхэд аль аль талаас нь инженер гарч эл барилгад хяналт тавих ёстой. Гүйцэтгэж байгаа компанид ч барилгын инженер, талбайн инженер, хөдөлмөр аюулгүй байдлын эрх бүхий инженер гэж байх ёстой. Эдгээр нь нийлж тухайн барилгад хяналт тавих үүрэгтэй. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер тухайн ажилчид хөдөлмөр аюулгүй ажиллагааныхаа дүрмийг сахиж байна уу?.Өндөр дээр ажиллахад бэхэлгээгэн хийж байна уу, бэхэлгээний стандартыг биелүүлж байн уу гэдгийг хянах ёстой.

Өглөө ажилд нь гарахад нь тухайн инежер бүгдийг нь шалгаад зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байх шаардлагатай. Хэрэв хөдөлмөр аюулгүй байдлын инженер энэ бүхнийг хийгээгүй бол хариуцлага хүлээж эрүүгийн хэрэг үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, албан тушаалдаа хайнга хандсан гэдгээр эрүүгийн хэрэг үүснэ.

-Хэрэв тухайн байгууллага хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй, авч ажилуулаагүй бол яах вэ?
- Хэрвээ тийм хүн байхгүй буюу тухайн компани ийм ажилтан томилоогүй бол компанийн захирал хариуцлага хүлээнэ. Заавал ийм албаны хүн байх ёстой гэсэн дүрэм байхад үүнийг биелүүлээгүй тохиолдолд захирал буюу барилгыг хариуцаж байгаа хүн хариуцлага хүлээх ёстой.

-Барилгын осол аваарт ихэвчлэн хэд орчим насны хүмүүс өртөж байна вэ?

-Дандаа хөдөлмөрийн насны залуучууд амь үрэгдэж нэг бол бэртэж байна. Үнэхээр яах аргагүй анхаарал хандуулах асуудал бол энэ. Өчигдрийн нас барсан хүн ч залуухан 35 настай хүн байсан.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.51.3)
    tiishdee max towr l hariutslagiig ni huleeh yst
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    4 цаг 38 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    4 цаг 44 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    5 цаг 8 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    5 цаг 34 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    5 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    6 цаг 10 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    6 цаг 30 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    6 цаг 33 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    6 цаг 49 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 24 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    8 цаг 36 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    8 цаг 47 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    8 цаг 57 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    10 цаг 3 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    10 цаг 4 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    10 цаг 21 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    10 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    11 цаг 6 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    11 цаг 25 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    11 цаг 35 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК