
Хуульд зааснаар шүүх хурлын товыг 30 хоногийн дотор багтаан Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлах ёстой. Үүний дагуу Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал хорих 461 дүгээр ангид болох юм. Одоогоор хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй байна.
Мөрдөн байцаалтын явцад Ц.Мөнхбаяр нар ТББ-ын нэрээр бусдаас 67 сая төгрөг авсан нь тогтоогдсон байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)