
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад "Грейс" загварын микро автобус машин шатаж байсныг унтраасан.
Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад автобус шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/