
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 2 дугаар байрны айлд газ
алдагдсан гэх дуудлагыг 10.30 цагт өгснөөр Аврах шуурхай салбар, 10.31
цагт Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад гал тогоонд
газын болланы хаалтыг дутуу хааснаас хий хурамтлагдсан байсныг аюулгүй
болгож, дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдхүүнд шилжүүлж өгчээ. Иймд
газ ашигладаг иргэд анхаарал болгоомжтой байхыг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/