
Өчигдөр “MAX Tower”-ийн барилгаас төмөр унаж хүний амь нас эрсэдсэн. Тэгвэл тухайн осол өглөө 10.30 цагт гарсан ч НОБГ-т 11.07 минутад дуудлага, мэдээлэл иржээ. Энэ талаар НОБГ-ын албаны хүнээс тодруулахад "Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрийн баруун талд баригдаж байгаа барилгаас төмөр хийц машин дээр унаж, хүн нас барсан гэх дуудлагыг манайд өчигдөр 11.07 цагт өгсөн. Улмаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад "Ланд курьзер" загварын автомашин дээр төмөр унаж, жолооч /36 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсныг гаргаж, шүүхийн шинжилгээний төвд шилжүүлэн өгсөн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)