Сангийн сайд асан Ч.Ганхуяг, эмч Б.Болдсайхан нарын долоон жиргээч Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, Төрийн ордон руу салаавч гаргасан. Эдийн засгийн хямрал, үнийн өсөлтөд бухимдсан тэд тухайн үедээ харц дээгүүр салаавчаа гаргачихаад цагдаад мэдүүлэг өгөөд явж байсан ч хожим нь Ч.Ганхуяг гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, буруугаа хүлээсэн билээ.Үүний дараа түүнтэй хамт салаавч гаргасан бусад жиргээчдийг уучлалт гуйх болов уу гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байсан. Гэвч Б.Болдсайхан уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдлээ. Түүний хувьд Засгийн газрыг ажлаа хийхгүй болсонд бухимдсандаа саналаа хэлсэн хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр мөн гаргасан салаавчийнхаа талаа “Салаавч гэдэг эртний Ромын үржил шимийг бэлгэдсэн дүр юм” гэсэн тайлбарыг хийв. Ямартай ч тэрбээр салаавч гаргасандаа уучлалт гуйх бус харин ч дахин Засгийн газрыг ажлаа сайн хийхийг сануулсаар байх болно гэв.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (10)