
Төрийн албаныхан хоорондоо зодолдож, арай тушаал бага нэгнээ дарамтлах үзэгдэл өнгөрсөн онд цөөнгүй гарсан. Тэгвэл өнгөрсөн сард бас нэгэн ийм төрлийн хэрэг хав дарагдаад өнгөрчээ. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн тус хорооны хэлтсийн дарга Ц-г бусадтай бүлэглэн зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн сарын 26-нд гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зодуулсан гэх иргэн Ц нь цагдаагийн байгууллагад энэ дагуу өргөдөл, гомдол мэдүүлсэн байсан ч төд удалгүй гомдолгүй хэмээн хэргийг хаалгажээ.Тэгвэл энэ асуудал бүр даамжирч эхэллээ. Тодруулбал, Г.Хэрлэнг ажлаас нь чөлөөлөхөөр болсон аж. Мөн ажилтнаа бүлэглэн зодсон энэ асуудал Засгийн газрын түвшинд хүртэл яригдаж эхэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)