УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдөр 40 нас хүрлээ. Тэрбээр 1974 оны нэгдүгээр сарын 7-нд Долгорсүрэн зааны гэр бүлд төрсөн. Спортын салбараа орхиж, улс төрд хөл тавиад удаагүй байгаа тэрбээр Улсын аварга цолтой, Атланта, Сиднейн олимпуудад оролцож байсан юм.Д.Сумъяабазар 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр.
Тэрээр 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 оноос ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.




















































Сэтгэгдэл (3)