
Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, гадны нөлөөгүй гэдгийг тогтоосон гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдэд гарсан. Тэгвэл энэ хэрэг дээр ажиллаж буй хууль М.Ичинноров энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр "Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор 14 хоногийн дотор гарна. Ташаа мэдээлэл байна гэсэн" гэв.
Сэтгэгдэл (1)