
Тиймээс бид Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Ононтой холбогдож дахин мэхлүүлсэн хүн гарч ирсэн эсэхийг асууж тодруулахад "Одоогоор энэ хүнд залилуулсан гэх гомдол ирээгүй байна. Тухайн залилан хийсэн этгээд 35 орчим насны залуухан эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйд залилуулсан хүн байвал гомдол гаргаж болно" гэв.
Х.Золбоо нь Д.Цагаанхүүгээс 5 сая төгрөг, М.Баянжаргалаас 6000 ам доллар бэлнээр авсан байдаг. Одоогоор түүнд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)