“Гал үндэстэн” холбооны хэд хэдэн гишүүнд холбогдох хэргийг шүүх хурал Ганц худаг дахь урьдчилан хорих төвд эхэлсэн ч нэг өмгөөлөгч ирээгүй учир хойшилжээ. Тодруулбал, Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал энэ сарын 20-ныг хүртэл хойшилжээ. Учир нь Ц.Мөнhбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, ийнхүү хурлыг хойшлуулсан байна.
Дашрамд хэлэхэд, шүүх хуралд “Гал үндэстэн холбоо”-ны гишүүд болоод тэдний дэмжигчид оролцохоор очсон бөгөөд өөрсдийн саналаа илэрхийлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)