
Энэхүү тоглолтод “SBL Хасын Хүлэгүүд” багийн легионер 2011 оны драфтын сонголт Чуквудиебере Мадуамбум эхний тоглолтдоо оролцох юм.
Тэрбээр “Хүлэгүүд”-ийн бүрэлдэхүүнд #34 дугаартай тоглохоор болсон бөгөөд түүний өмсгөлийг өчигдөр бэлтгэл дээр нь гардуулан өгсөн байна.
Дашрамд сонирхуулахад Чуквудиебере Мадуамбум 1991 оны гуравдугаар сарын 19-нд Нигери улсад төрсөн. Нигери улсын иргэн. Мэргэжлийн сагсан бөмбөгч. Биеийн өндөр 206 см, жин 95 кг. 2011 оны NBA-гийн драфтын хоёрдугаар раундын 56 дахь сонголтоор Лос-Анжелес Лейкерс багт хуваарилагдаж байсан юм.