
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 1 дүгээр орц утаатай байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгсөнөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 3х4, 2х3 метрийн хэмжээтэй том, жижиг өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Мөн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд зүйл шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар цэцэрлэгээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 19:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад хажуу талын дулааны худагт хог шатаасны улмаас цэцэрлэг дотор утаажилт үүссэнийг аюулгүй болгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/