
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 2 дугаар гудамжинд гэр
шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дугаар ангийн
тасгийг гаргахад 5 ханатай гэрийг машин мөргөж нураасны улмаас уугиж
байсныг аюулгүй болгожээ. Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо,
Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хажууд хог шатаж байна гэсэн
дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж
унтраасан. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн
29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах,
гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х6 метрийн хэмжээтэй
байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)