
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд арын 9 А байрны айлаас утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад иргэн Б гэртээ цахилгаан тогоо залгаатай орхисон байжээ. Улмаар тогоог аюулгүй болгожээ. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 2 дугаар орцонд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан байна. Ийн өчигдөр гарсан гал түймрийн дуудлагын хувьд авто машин шатсан 3, байшингийн дээвэр, тааз шатсан 2, хог шатсан 3, бусад 4 дуудлага ирсэн. Дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/