Малайз улсад Монгол Улсын иргэн Э өнгөрсөн арваннэгдүгээр сард амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл уг хэрэгт сэжигтэнээр тооцогдох хүмүүс байхгүй байгаа учир хэргийг ирэх долоо хоногт хааж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.Урьдчилсан байдлаар талийгаач Э-г амиа хорлосон байж болзошгүй гэж Малайзын цагдаагийн байгууллага үзэж байгаа юм. Гэвч талийгаачийг гадны нөлөөгөөр амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг сайн нягталж өгнө үү гэсэн манай талын хүсэлтийг Малайзын тал хүлээж авч хэргийг нарийвчлан шалгаж байгаа юм. Тэгвэл энэ сарын сүүлээр Малайзын цагдаагийн байгууллагаас хариу албан бичиг манайд ирүүлэх юм байна.
Д.Дуулим



















































