Өчигдөр гарсан хүний аминд хүрсэн барилгын ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа. Тэгвэл хүний амь эрсэдсэн энэ үеэр “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар гадаад яваа сурагтай. Юутай ч барилгын зөвшөөрөл, аюулгүй ажиллагааны талаар БХБЯ-ны албан хүнээс тодруулахад " "Макс Тауэр”-ийн барилгыг 2011 онд барилгын зөвшөөрөл олгосон. Өнгөрсөн аравдугаар сард БХБЯ-наас барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Угсралтын ажлаа хийж дуусгаад, өмнөх зөвшөөрлийнх нь хугацаа дууссан учир үргэлжлүүлэхээр зөвшөөрөл авсан. Өмнөх зөвшөөрөл нь долоодугаар сарын 26-нд дуусч, есдүгээр сард хүсэлтээ тавьсан. Манай талаас судалж үзсэний үндсэн дээр аравдугаар сард зөвшөөрөл өгсөн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)