
Өчигдөр 10.30 цагт Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Макс Өргөө” ХХК-ны барилга дээрээс бэхэлгээний төмөр замын хөдөлгөөнд оролцож явсан "3139" УНР улсын дугаартай "Ланд Круйзер 200" маркын авто машиныг цөмлөн унаж хүний аминд хүрсэн.
Энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Б.Батсүрэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйл 183.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)