
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 24-29 градус, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна.