Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хип хопчид цугладаг нэгэн дуу бичлэгийн студид оны өмнөхөн нэгжлэг хий¬сэн тухай бид мэдээлсэн. Тус студи нь Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрийн дөрөвдүгээр байрны хоёр дахь орцны хонгилд байрладаг байсныг эх сурвалжууд нотолсонУлмаар нэгжлэгийн үеэр тухайн студиэс эрэлч нохойн тусламжтай хар тамхи мансууруулах бодис олсон байдаг. Одоогоор тухайн хэрэгт холбогдуулж хип хоп чиглэлээр дуулдаг гэх 15 залуугаас мэдүүлэг авч байгаа юм. Тэд тухайн үед ямар нэгэн мансууруу¬лах төрлийн бодис хэрэглээгүй байсан бөгөөд нэгжлэг хийх үеэр "Ice" нэртэй хар тамхи, мансууруу-лах үйлчилгээтэй өвс тус бүр нэг грамм байсныг нотлох баримт болгон хурааж аваад байгаа юм.
Юутай ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдэнд хар тамхи зардаг байсан гэх хоёр залууг эрэн сурва묬жилж байгаа аж. Мөн тухайн байрыг түрээсэлдэг хэсэг залуусыг ч цагдаагийнхан саатуулжээ.
Д.Дуулим



















































