зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа Дархан-Уул аймагт үргэлжилэв

2014-1-09
0
ЖИРГЭХ

1Сэлэнгэ аймгаас эхлүүлсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа Дархан-Уул аймагт үргэлжиллээ.

Өнгөрсөн 2013 онд салбарын яамнаас тус аймгийн эрүүл мэндийн байгууллагад тоног, төхөөрөмжийн цогц шинэчлэл хийсэн бөгөөд нийт 2,2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгджээ. Үүнээс 1,8 тэрбум төгрөгийн оношилгоо, эмчилгээний багаж төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Ийнхүү сүүлийн хэдэн жил хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтын ачаар анхан шатны оношилгоо, эмчилгээ сайжирч, бүсийн хэмжээнд хүлээгдэл, чирэгдлийг бууруулах боломжийг олгосон цаг үеэ олсон чухал дэмжлэг болсныг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат онцлов.
2
2014 оныг “Эх, хүүхдийг эрүүл мэндийг дэмжих жил” болгосныг талархан хүлээн авч, Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн салбарынхантай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тэрээр хэлэхдээ, “Засгийн газраас болон Засаг дарга миний бие аймгаа хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө Дархан хотыг загвар хот болгох зорилт тавьсан. Ингэхэд хүн амын эрүүл мэндийг бодлого чухал. Бид энэ ондоо багтааж “Дархан хотын иргэдийн үүрэг” хэмээх стратегийг боловсруулан, хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндээ хамгаалах нь иргэн хүний нэг үүрэг. Тийм ч учраас иргэн та өөрийн цусны даралт, биеийн хэвийн жин, цусан дахь сахарын хэмжээ, таргалалт гэх мэт зүйлсийг зайлшгүй мэдэж байх ёстой. Иймээс тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн үүргийг өгөх юм. Бид оношилгооны төв байгуулна. Тэндээ эдгээр үзлэгийг байнга хийдэг болгох юм.” хэмээв.

     Дархан-Уул аймгийн Засаг дарга “Эрүүл мэндийг дэмжигч” түшээгээр шалгарчээ

Эрүүл мэндийн яам жил бүр эрүүл мэндийн салбарт ээлтэй, тодорхой хувь нэмэр оруулсан хувь хүн болон албан байгууллагуудыг тодруулан, алдаршуулдаг. Тэгвэл энэ жил “Эрүүл мэндийг дэмжигч Засаг дарга”-аар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат шалгарсныг Эрүүл мэндийн сайд Н.Удвал уламжлан, шагналыг нь гардуулан өглөө. 
3
Тэрээр Орон нутгийн хөгжлийн сангаас Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын 73,9 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн, ногоон парк, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, гудамжны гэрэлтүүлэг бий болгож, замын аюулгүй байдлын хяналтын камер суурилуулан иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн. Мөн сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлж, улсын хэмжээнд туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Түүнчлэн Дэлхийн хотуудын холбооноос Дархан хотыг "Дэлхийн эрүүл хот"-оор өргөмжилжээ.

     Эрүүл мэндийн салбарын 602 дахь гавьяат Дархан-Уул аймгаас төрлөө

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” дөрвөн ихэр хүүхэд өлгийдөн авсан сайхан үйл явдлаар эхэлж байгаад салбарын сайд баяртай байгаагаа хэлж байсан. Түүнчлэн 2013 онд эрүүл мэндийн салбараас олон сайхан алтан гартай гавьяат эмч нар төрсөн. Үүний нэгэн жишээ нь эрүүл мэндийн салбараас төрсөн 602 дахь гавьяат эмч Дархан-Уул аймгаас тэр дундаа хүүхдийн эмч болсон нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйлсэд амжилт бэлэгдсэн ерөөлтэй үйл явдал боллоо хэмээн салбарын сайд онцлов. Ингээд Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монгол Улсын гавьяат эмч Ч.Цэвээнжавт баяр хүргэж, салбарын түүхэнд тэмдэглэн үлдээдэг яамны “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсныг танилцуулж, хүндэт дэвтэрийн гэрчилгээг гардуулан өглөө. 
4
Мөн энэ үеэр тус аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, хамт олноо манлайлсан эмч, ажилтнуудыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан болон яамны жуух бичгээр шагнасан юм.

     Одоо бид хичээх л үлдлээ...

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын тасгийн нээлтэд оролцож, Улсын тэргүүний “Гос хот” өрхийн эмнэлгээр орж, иргэдтэй уулзсан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг, хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцсан.
5
6
Тус аймаг нийт 27433 өрх, 93554 хүн амтайгаас Дархан сум 22789, Хонгор сум 1529, Орхон сум 965, Шарын гол сум 2150 хүн амтай. 0-19 насны 32 мянга гаруй хүүхэд байдаг.

Хүүхдүүдийн дунд шүд, чих хамар хоолой, нүд, харшлын өвчлөл түгээмэл байдаг байна.

Харин 0-5 насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа эерэг үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн онд хийгдсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт 8 төрлийн 122 орчим сая төгрөийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Мөн эх нярайн тасагт 13 нэр төрлийн 166 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгджээ. Шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлж чадахуйц болсон эмч нар “Одоо бид л хичээх үлдлээ” хэмээсээр сайдыг угтсан.

Дархан-Уул аймагт төрөх насны буюу 15-49 насны 26966 иргэн байдаг нь нийт хүн амын 59 гаруй хувийг эзэлдэг байна. 2013 онд 2680 орчим эх амаржиж, 2698 хүүхэд мэндэлсэн нь төрөлт 3,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч жирэмсэлж буй эхчүүдийн дийлэнх нь суурь өвчтэй байгаа нь эмзэглүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байсан.
7
Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ байдал зөвхөн Дархан-Уул аймагт биш бусад аймгуудад ч ийм байгааг дурьдаад өсвөр насны охид жирэмслэх нь ихсэж байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, эх, нярай, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд алслагдсан, тусламж, үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, ядуу, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тусламжаас хожимдох зэрэг нөлөөлж байна.

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. 
8
Нийт төрөлтийн 4 хувь нь дутуу төрж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Охидын төрөлт 2012 онд 1000 амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Судалгаагаар өсвөр насны охидын дунд насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй төрөлт илүү тохиолддог байна.

Нийт халдварт өвчний 35 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна. Сүүлийн 10 гаруй жилд нийт хүн амын дунд тэмбүүгийн тархалт нэмэгдэж, заг хүйтэн өвчний тархалт буураагүй байгаа нь жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдвар их байхад нөлөөлж байна. 
9
Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 1998 онд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 9,9 хувь байсан бол 2010 онд 22 хувь болж, сүүлийн жилүүдэд 2 дахин нэмэгдсэн байна. Ялангуяа 15-24 насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ хамгийн өндөр байна. Үр хөндөлтийн түвшин тууштай буурахгүй, 2008 онд 1000 амьд төрөлтөд 169, төрөх насны 1000 эмэгтэйд 13,4 байсан бол 2012 онд 1000 амьд төрөлтөд 247, төрөх насны 1000 эмэгтэйд 22 байна.

Эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байгаа ба аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдэл нийт эндэгдлийн 14 хувийг эзэлж байна. Нэн ялангуяа ажилгүй иргэд, малчид, оюутнууд эхийн эндэгдэлд өртөх эрсдэл өндөр байна” гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 37 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 38 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 0 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 28 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК