
Өчигдрийн байдлаар зам тээврийн осол хэргийн дуудлага 323 бүртгэгджээ. Улмаар гэмтсэн хүн 10 байснаас хоёр хүүхэд осолд өртжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил гарсан байна. Тухайлбал, БГД-ийн гуравдугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд "Автобус-3" ХХК-ны “Daewoo Bus-106” автобусны жолооч Б нь зорчигчийг хаалгаар хавчиж гэмтээсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/