
БЗД-ийн наймдугаар хороо Дамдинсүрэнгийн гудамж, Голомт Банкны хойд замд “Hyundai Porter” автомашины жолооч Б нь явган зорчигч мөргөж гэмтээсэн байна. Мөн БЗД-ийн аравдугаар хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн замд “Неткапитал” ББСБ-н “Hyundai Sonata-6” автомашины жолооч Б нь амины “Hyundai Accent”-ын жолооч Ц-гийн машинтай мөргөлдөж 2 хүн гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/