
Өвөрхангай аймагт их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, гэрэлтүүлэг багатай газар ШТС, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэд 10, 20 мянгатын хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийжээ. Одоогийн байдлаар аймгийн цагдаагийн хэлтсээс нийт 700 мянга гаруй төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртийг хурааж аваад байгаа аж. Энэ мэт Өвөрхангай аймагтаа зэргэлдээ бусад нутгуудаар ч хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн тохиолдлууд гарч ирэх болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/