Өчигдөр БЗД-ийн 14-р хорооны “Нарантуул ОУХТ”-ийн өргөтгөлийн гадна 26 настай, эмэгтэй “Toyota Prius 20" автомашинаас бэлэн биет 500,000 төгрөг, бусад бичиг баримт алдсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.Мөн ЧД-ийн 2-р хорооны “Ган” бөөний худалдааны төвийн гадна 25 настай, эрэгтэй Э-ийн “Hyundai Porter” автомашинаас бэлэн биет 5,000,000 төгрөг алдагдсан хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































