
СБД-ийн 11-р хорооны “Маргад” барилгын материалын дэлгүүрийн лангууний
араас 38 настай, эмэгтэй Ц нь бэлэн биет 800 юань алдсан байна. Хэргийг
СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Нийслэлийн
цагдаагийн байгууллагаас иргэдийн машиндаа эд зүйл, их хэмжээний мөнгө
орхиж буухгүй байхыг анхааруулж байна.
Мөн ХУД-ийн 2-р хорооны “Монгол хуушуур" зоогийн газрын гадна 22 настай, эрэгтэй У-ийн эзэмшлийн “HONDA FIT” дугаартай автомашинаас “DELL” зөөврийн компьютер алдагдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/