
"Улаанбаатар Такси” компанийн жолооч хулгай машин тонож байгаад баригджээ. Тодруулбал, Замын хөдөлгөөний нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрхтэй “Улаанбаатар Такси” компанийн жолооч бусдын машиныг тонож байгаад үйлдэл дээрээ баригдсан явдал өнөөдөр гарчээ. Өнөө өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Сансарын Шатахуун түгээх станцын хажууд байдаг 9 давхар 57 дугаар байрны гадаа байсан 17-12 УНВ улсын дугаартай цагаан өнгийн "Приус-20" машины зүүн талын урд хойд хоёр дугуйг данхараатан тайлж байсан хулгайчийг машины эзэн хөрш айлын хүнийхээ хамт үйлдэл дээр нь барьжээ. Тэгвэл хэргийн эзэн "Улаанбаатар Такси" компанийн жолооч байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)