Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

2014-1-09
0
ЖИРГЭХ

 чуулган  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Гарамгайбаатар нар танилцуулав.

“Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолын хавсралтын 61 дэх хэсэг, “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад “Хотыг дахин хөгжүүлэх талаарх хуулийн төсөл шинээр боловсруулж батлуулах”-аар заасны дагуу Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан хот, суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, орон зайн төлөвлөлт, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, үүргийн бүсчлэлийг оновчтой болгох, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хот, суурины барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаа, хяналтын тогтолцоог нарийвчлан тогтоож, бусад хуулиудтай уялдуулан хуульчлах шаардлагыг харгалзан үзсэнээс гадна гадаадын хөгжингүй орнууд, тухайлбал ОХУ, Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулийг судлан үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулахад ашигласан тухайгаа төсөл санаачлагч сайд Ц.Баярсайхан дурдлаа.

Нийтдээ 8 бүлэг, 28 зүйлтэй энэхүү хуулийн төсөлд хотыг дахин хөгжүүлэх талаархи төрийн болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрх, хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг хэрхэн хангах, хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны төрөл, энэ чиглэлийн төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг төрөл тус бүрээр тодорхойлж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл болон сонгосон талбайд тавигдах шаардлага, хотыг дахин хөгжүүлэх ажлын санхүүжилтийн талаар тусгажээ. Түүнчлэн хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр сонгосон талбайд байгаа үл хөдлөх хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаа, хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой харилцааны зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгчээ.

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү, Г.Баярсайхан, С.Баярцогт нар Барилга, хот байгуулалтын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад сайд хариулахдаа, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний 2020-2030 он хүртэлх чиглэлийг УИХ баталсан. Хотын цааашдын хөгжлийн асуудал энэ төлөвлөгөөний дагуу явагдана. Харин ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгуудыг нурааж дахин барилгажуулах нь хот төлөвлөлтийн нэг гол асуудал юм. Одоогоор Улаанбаатар хотод гэхэд ашиглалтын шаардлага хангахгүй 500 шахам барилга, аймгуудад 170 гаруй барилга гэсэн судалгаа гарсан байгаа. Эдгээрийг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч нь хувийн хэвшлийн болон аж ахуйн нэгж байгууллага, зарим тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга байж болохоор төсөлд тусгасан гэлээ.
Мөн нийслэлийн дүүргүүд болон дагуул хотын асуудал хотын ерөнхий чиглэлд тусгагдсан. Энэ чиглэлээр эхний арга хэмжээг авч эхлээд байгаа. Хотын суурьшлын ерөнхий схем боловсруулах ажлыг намуудын болон шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, олон улсын байгууллагын оролцоотойгоор төсөл боловсруулж байгааг дурдав. Түүнчлэн гишүүдээс гаргасан саналын дагуу хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандаж хуулийн нэр томъёог илүү ойлгомжтой болгох, зөрчлийг арилгахад анхаарна гэдгээ хэллээ. Гэр хорооллыг дахин төлөвлөхөд иргэд идэвхтэй оролцож байгаа, тухайн хэсэгт оршин суугчдын 80-аас доошгүй хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн нөхцөлд үлдсэн хэсгийг хамруулах ажлыг зохион байгуулах, нөхөн олговор, байр сууц олгох зэрэг олон хэлбэрийг ашиглах асуудлыг төсөлд тусгасан. Иймээс хүний эрхийг зөрчин хувийн өмчид дур мэдэн халдах асуудал байхгүй гэдгийг сайд хэлэв.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар үг хэлсэн гишүүн З.Баянсэлэнгэ хуулийн төсөлд учир дутагдалтай, ойлгомжгүй зүйл их байгааг хэлэлцүүлгийн шатанд сайн анхаарч засах шаардлагатай, гишүүн Ж.Батзандан орчин үеийн хоттой болох чиглэлд анхаарч байгаа нь сайн талтай ч хүний эрх, хувийн өмчтэй холбоотой асуудлыг шийдэхэд хуулийн зөрчилгүй ажиллах үндсийг бүрдүүлэх талаар нухацтай хандах учиртай, гишүүн С.Бямбацогт шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг УИХ 2010 онд баталсан тул энд тусгагдсан зорилтуудыг цогцоор нь хэрэгжүүлэхэд анхаарах, энэ үндсэн дээр бүсийн тулгуур төвүүдийг Улаанбаатар хоттой зэрэгцүүлж хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол гишүүн С.Дэмбэрэл төсөл санаачлагч энэ төслөө татаж аваад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хотын иргэдийн эрх, үүргийн асуудлыг дахин тодотгож тусгах, харин энэ хуулиа Улаанбатар хотын тогтвортой хөгжлийн хууль гээд дагалдах хуулиудын төслийн хамт оруулж ирэх хэрэгтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Ингээд хуулиудын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжсэн тул хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (222.29.50.70)
    Манай УБ шиг зохион байгуулалт муутай, иргэдэд ямар ч тав тух байхгүй, ядаж явган хүний замаар явахад бэрх, дээрээс нь юм унаад алчихдаг, тэгээд заваан нийслэл хот энэ дэлхийд байхгүй. Дарга нар юугаа хийгээд суугаад байна вэ? Ичмээр юм.
    2014 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    1 цаг 45 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    2 цаг 8 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    2 цаг 33 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    3 цаг 57 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    3 цаг 59 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    4 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    4 цаг 25 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    5 цаг 55 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    5 цаг 58 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    6 цаг 38 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    7 цаг 37 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    7 цаг 50 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    7 цаг 59 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    8 цаг 21 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 48 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    8 цаг 48 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    8 цаг 48 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    8 цаг 53 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    10 цаг 33 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    20 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК