
Энэ киноны тухай товчхон өгүүлбэл гурван настай байхдаа авга ахындаа өргүүлсэн Галт хүү өргөж авсан эцгээ нас барсны дараа төрсөн гэртээ эргэн ирнэ. Уяач аавын хүү Галт төрсөн гэртээ идээшиж өгөхгүй, өссөн нутгаа санагалзан тэмүүлэх ч нутгаа зорин гүйж ирсэн шарга даагатай нөхөрлөж түүний бодлыг өөрчилдөг. Галт ахтайгаа нийлэн шар даагатайгаа наадамд уралдахаар шийдэж нууцаар уян бэлтгэж эхэлдэг. Нутгаа зорин ирсэн даага болон нутгаасаа явах хүсэлтэй Галт хүүгийн сэтгэлийн уулзварт Ч.Хоролдоржийн найруулсан “Шарга даага” киноны үйл явдал өрнөх аж.
А.Анар