
Дөрвөн ихрийн аавд Хууль сахиулахын их сургуулийн захирал Чингис хурандаа магистрт сурах эрхийн бичиг өгсөн тухай бид мэдээлсэн. Тэгвэл дөрвөн ихэр хүүхдийн ээж Эдийн засаг, бизнесийн дээд сургууль төгссөн бөгөөд түүнд ч бас сургуулиас нь магистрт сурах эрхийн бичиг гардуулжээ. Хосууд маань эхний хоёр жилдээ хүүхдүүдээ харж байгаад, дараа нь суралцахаар болсон байна. Сонирхуулахад хосууд маань дөрвөн өрөө байртай болоод байгаа. Гэтэл Зүүн хараад түрээсэлж байсан байрных нь эзэн Өвөрмонгол эмэгтэй амьдарч байсан байрыг өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)