
Энэ шагналыг инстоляц, уран зураг, фото зураг, уран баримал, дижитал арт гэсэн төрлүүдээр олгодог байна. Олон улсад танигдсан 10 хүнээс бүрдсэн шүүгчийн баг ажиллаж, нэрд дэвшсэн уран бүтээлчдээс нийт 20 хүнийг сонгодог. Дараа нь Сингапурын Сантек Ситид хамтарсан үзэсгэлэнг нь гаргана. Энэ үзэсгэлэнгийн үеэр урлагийн төрөл бүрээс нэг шилдэг, бүх уран бүтээлчдээс хамгийн шилдгээр нэг хүнийг шалгаруулдаг байна. Шилдгүүдэд мөнгөн шагнал олгохоос гадна хамгийн шилдгээр шалгарсан уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэнг Сингапурын Саачи галерейд гаргах аж.

Б.Баатарзориг "Дотоод ертөнцийн гадаад төрх"

Б.Баатарзориг "Зүүн зүгийн зүүд"

Б.Номин "Хүсээгүй эрх чөлөө"