
Тэрээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийж байсан төдийгүй, дэлхийн олон улсуудад монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн юм.
Соён гэгээрүүлэгч С.Лувсанвандан нь 1932 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн бөгөөд монголын анхны гоо зүйн сурах бичиг зохиосон хүн билээ. "С.Лувсанвандан сан" Гоо зүйн дээд шагналыг 2005 оноос эхэлж олгосон бөгөөд “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболд/2005/, билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэн/2006/, болон гавьяат жүжигчин Д.Сосорбарам, төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин нарын уран бүтээлчид уг шагналыг хүртэж байжээ.
Сэтгэгдэл (1)