
Жүжигт АНУ-ын “Бостон” балетын компанийн гоцлол бүжигчнээр ажиллаж буй гавьяат жүжигчин Д.Алтанхуяг дүр бүтээхээрээ онцлог юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо хүрэлцэн ирсэн бөгөөд жүжгийн ханхүү Зигфридийн дүрийг бүтээж байгаа юм.
Харин түүний хослон бүжигчин буюу цагаан хун Одеттагийн дүрд Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин Б.Саруул, хар хун буюу Оделлагийн дүр мөн Б.Саруул, хорон санаат хар шувуу Ротбартын дүрд балетын жүжигчин Мөнгөнхөлөг нар оролцон тоглох ажээ.
Мөн түүний эх орондоо ирэх болсон бас нэгэн шалтгаан нь өөрийн “алтан” хамтрагч гавьяат жүжигчин Ч.Ганчимэгийг “гавьяат” цолтон болсонд хүндэтгэл үзүүлж байгаа гэнэ.