
Башёгийн эхний өдөр буюу өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргал комүсүби Точиозантай (21:1) оноолт таарчээ. Харин 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж өсгий, шилбэний гэмтлийн улмаас энэ башёд барилдах боломжгүй болсон байна.
Тэрээр арванхоёрдугаар сарын дунд үед бэлтгэл хийж байгаад зүүн хөлөө бэртээжээ. Нэгдүгээр сард тэрээр 12-хон удаа барилдааны бэлтгэл хийсэн байна. 29 настай аваргын багш, ояката Ишэгахама хэлснээр Харумафүжийн шөрмөс хэсэгчлэн сунасан байж магадгүй гэнэ. Тиймээс гэмтлийг сэдрээхгүйн тулд Хацу башёд барилдуулахгүй байхаар шийджээ.