
Тэмцээний шилдгүүд удахгүй тодорч шагналаа гардана. Энэхүү тэмцээнд түрүүлсэн эрэгтэй шатарч алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол эмэгтэй шатарч алтан медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөгийн шагнал хүртэх юм.
Сонирхогчдын шатрын улсын аваргын тэмцээнд тэргүүлсэн болон шагналт байрт шалгарсан шатарчдад УИХ-ын дарга З.Энхболд болон Монголын шатрын холбооны удирдлагууд шагналыг нь гардуулах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Тэмцээний явцын талаарх гэрэл зургийн сурвалжлагыг толилуулъя




