
Өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг 61-н гарамны ойролцоо үхэр ачсан “Портер” машин осолдож хоёр хүн нас барж 8 үнээ ачааны тэвшинд дайруулан үхжээ” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулахад Г.Ганзолбоо гэгч 2013 оны 10-р сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах 61-н гармийн хойд замд “Сино трак”маркийн 93-89 УНР дугаарын чиргүүлтэй авто машин жолоодож явахдаа “Хьюндай” маркийн 23-97 ХӨВ дугаартай, “Хьюндай” маркийн 54-76 ДАХ дугаартай автомашинуудыг мөргөснөөс зорчигч нар барсан болох нь тогтоогдсон тул Тээврийн прокурорын газраас 2013 оны 12-р сарын 30-ны өдөр 434 тоот яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/