
Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст дуудлага мэдээ, мэдээллийн 265 дуудлага хүлээн авснаас зам тээврийн осол, хэргийн 210 дуудлага ирсэн байна. Өнгөрсөн хоногт Нийслэл хотод хүний амь нас эрэсдсэн осол гараагүй бөгөөд орон нутагт 5 хүний амь нас эрэсдсэн осол гарсан байна. Тухайлбал, өчигдөр 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хэрлэн гүүрнээс зүүн тийш 6-7 км зайд "Daewoo" маркын автомашины араас "Toyota Grand Mark-2" маркын автомашин мөргөж 2 хүн нас барж, 3 хүн гэмтсэн хэрэг гарсан байна. Мөн өчигдөр 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Шунхлай” ШТС-ын баруун асфальтан замд "Nissan X-Trail" маркын автомашины жолооч Э нь явган зорчигч С мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Түүнчлэн, өчигдөр 23.40 цагийн орчимд Сэлэнгэ аймгаас 7 км Алтанбулаг явах асфальтан зам дээр 18-20 орчим насны эрэгтэй автомашинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан мэдээллийг шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)