
Энэхүү тоглолтын эхний буухиа энэ сарын 30, 31-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод болно.
Сануулахад “Хурд” хамтлаг хорин жилийнхээ ойн баярын хүрээнд АНУ-н Лос Анжелис хот дахь “Ерика” дуу бичлэгийн студэд алтан пянзаа хэвлүүлэн, дэлхий даяар салбартай гитар центерийн дурсгалын самбарт тавиад зогсохгүй бүх дуунуудаа багтаасан 12 CD бүхий “Black box”-г гаргаж түүнд багтсан 178 дууны бүх үгийг багтаасан хурдын түүхэн зураг бүхий сэтгүүл хэвлүүлсэн юм. Мөн тэд "Хурд"-ын гарын үсэг бүхий “Хурд” брендийн гитар, футволк, гарын бугуйвч, зүүлт гэх мэт бэлэг дурсгалын зүйлсийг гаргасан билээ.
Сэтгэгдэл (1)