
Тоглолтонд хоёр дуучин олны хүртээл болсон хит дуунуудаа толилуулахаас гадна дуучин С.Наран, МУГЖ дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Харанга, Ньюанс хамтлагийнхан ая дуугаа өргөх юм байна. Мөн бүжгийн “Хатан туул”, “Маршал” хамтлагийнхан оролцох аж.
Дашрамд сонирхуулахад хос дуучид энэ тоглолтоо дуусгаад хөдөө орон нутгаар аялан тоглолт хийнэ. Тэдний тоглолт Орхон аймгаас эхлэх бөгөөд үүний дараа тэд Хөвсгөл, Архангай гэсэн дарааллаар үргэлжлэх юм.