Супер лигийн Бүх оддын тэмцээн болно
Монголын Үндэсний
сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Супер лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 25,
26 –ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна. Энэ удаагийн Бүх оддын
тоглолт онцлох зүйлүүдээр дүүрэн байх гэнэ. Тэдгээрээс дурдвал эхний өдөр
Монголын шилдэг тамирчид болон легионеруудын хооронд халз тулаан өрнөнө.
Тоглолтын үеэр холбон тоглогчдын ур чадварын тэмцээн, холын зайн шидэлтийн тэмцээн
зэрэг олон сонирхолтой зүйл зохиохоор бэлдэж байгаа аж. Бүх ододын тоглолтын
хоёрдахь Slam dunk
, Two-ball
зэрэг уламжлалт тэмцээнүүд болно.
Эдгээрээс үзэгчдийн сонирхолыг хамгийн ихээр татаж байгаа төрөл бол яах аргагүй
Slam dunk
–ийн тэмцээн юм.