Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яамдаас санал авсны дараа хэлэлцэхээр болов

2014-1-16
0
ЖИРГЭХ

    0cda13ffa41b180bbigХөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох УИХ-ын тогтоолын төслийг бүх байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга өнгөрөгч баасан гаригт өгсөн билээ. Энэ дагуу тогтоолын төслийг энэ долоо хоногт бүх байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байгаа юм. Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд холбогдох яамдын төлөөлөл хангалттай ирээгүй гэсэн шалтгаанаар дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Учир нь хуралдаанд ганц хоёрхон яамны л холбогдох албан тушаалтнууд ирсэн байлаа. Өөрөөр хэлбэл, яамд болон байнгын хороонд харьяалагддаг гишүүдийн саналыг авч санал дүгнэлт гаргасны дараа тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг С.Ганбаатар гишүүн ахлах ажээ.

 Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн А.Бакей "Тухайн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа ямар хөтөлбөр байна, түүний хэрэгжилт ямар төвшинд байгааг дүгнэж, цаашдаа бодлогын баримт бичгээ яаж тодорхойлох вэ гэдэг чиглэлээр байнгын хороо бүр санал дүгнэлтээ гаргах ёстой. Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хувьд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, санал дүгнэлт гаргана. Энэ санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авч, бүх байнгын хорооны санал дүгнэлтийг нэгтгэж, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинэчилж найруулах байдлаар өөрчлөх хандлагатай байгаа" гэв. Харин Ё.Отгонбаяр гишүүн "Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гол зарчмын асуудлаар улс төрийн хүчнүүд зөвшилцөнө гэж миний хувьд ойлгосон. Жишээ нь, нийгмийн халамж, хамгааллын асуудлыг хэлж болно. Нэг хэсэг нь хавтгайрсан халамж гэж нэрлэдэг. Нөгөө хэсэг нь бүх хүүхдэд 20 мянган төгрөг өгдөг хэрнээ ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхгүй байна гэж шүүмжилдэг. Тиймээс иймэрхүү асуудлаар намууд ойлголцож, зарчмаа тохиролцвол яасан юм бэ. Яг үүн шиг боловсрол, шинжлэх ухааны салбарт ч нэг мөр ойлгох асуудлууд олон бий. Бакей даргын хэлсэн шиг батлагдсан олон хөтөлбөрийг дүгнэсний дараа санал гаргана гэвэл олон сар сунжирна. Тогтоолын хэрэгжилт хаана ч байгаа нь мэдэгдэхгүй живээд алга болчиж магадгүй гэж болгоомжлоод байна. Тэгэхээр энэ хоёр саналыг хамтад нь явуулах ёстой гэж үзэж байна" гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо бол хамгийн олон яам, агентлагийг хамаардаг байнгын хороо. Гэтэл энд ганц хоёрхон яамны төлөөлөл сууж байна. Улс орны хөгжлийн бодлоготой холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байхад яагаад оролцдоггүй юм. Энэ талаар цаашдаа байнгын хорооны дарга, ажлын албанаас анхаарч ажиллая. Ардын намаас тав, АН-аас хоёр, эвслээс нэг, нэг бие даагч л энэ хуралдаанд сууж байна. Ийм байдлаар хурал зохион байгуулж болохгүй байх аа" гэв.  Түүний саналыг хүлээж авч байгаагаа байнгын хорооны дарга Д.Батцогт хэлж байсан юм.

Л.Энх-Амгалан гишүүний хувьд  "Өнгөрсөн жил бүх байнгын хорооноос 2016 он хүртэл ямар хууль тогтоомж батлуулах вэ гэдэг санал авсан. Гэтэл байнгын хороодын гаргасан саналаас огт өөр тусдаа жагсаалтыг Засгийн газар гаргасан байсныг гишүүд санаж байгаа байх аа. Тэгэхээр хөгжлийн бодлого, төлөвлөлтөө дэмжсэн ямар эрх зүйн хууль эрх зүйн актууд тухайн дөрвөн жилд батлагдах ёстой вэ гэдгийг УИХ-ын тогтоолын төсөлд тусгая" гэсэн саналтай байв. Тиймээс байнгын хорооны дарга Д.Батцогт "Олон яам хариуцдаг байнгын хороо учраас энэ асуудлыг бэлтгэл хангагдсаны дараа хэлэлцүүлье. Салбарын яамд, байнгын хорооны гишүүдийн саналыг нэгтгэж, дараагийн хуралд санал боловсруулж оруулж ирэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулъя" гэснээр хуралдаан өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    1 цаг 13 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    1 цаг 36 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    2 цаг 1 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    3 цаг 25 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    3 цаг 27 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    3 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    3 цаг 54 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    5 цаг 23 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    5 цаг 26 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    6 цаг 7 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    7 цаг 5 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    7 цаг 18 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    7 цаг 27 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    7 цаг 49 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 16 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    8 цаг 16 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    8 цаг 16 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    8 цаг 21 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    10 цаг 1 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    19 цаг 41 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК