
Тэмцээний хөтөлбөрт уламжлал ёсоор ур чадвар, холын зайн шидэлт, слем данк, багийн тэмцээн багтсан бөгөөд эхний өдөр Монголын шигшээ багийнхан легионеруудтай халз тоглолт хийнэ.
Бүх оддын тоглолт энэ сарын 25-ны 13.00 цагаас эхэлнэ. Тоглолтын хоёр өдөр Спортын төв ордноос Буянт-Ухаа дахь спорт цогцолбор руу автобусаар үнэ төлбөргүй үйлчилэх бөгөөд нэг өдрийн тасалбарын үнэ 5000-7000 төгрөг аж.
А.Анар