Miami Heat багийн төвийн
тоглогч Грэг Өдин албан ёсоор анхныхаа тоглолтондоо оролцлоо. Тэрээр талбай
дээр нийт найман минут 24 секунтыг өнгөрөөсөн бөгөөд зургаан оноо, хоёр самбараас
бөмбөг авалт хийжээ. Грэгийн хувьд 2009 оноос хойш бэртэл гэмтлийн улмаас талбайд
гарч чадахгүй байсан юм. Сагсан бөмбөг сонирхогчдын хайртай тоглолчийн хувьд
энэ удаагийн эргэн ирэлт бол түүний хамгийн сүүлийн боломж байх
магадлалтай. Тэрээр өмнө Портланд
Трэйл Блайзерс багт тоглож байсан бөгөөд зуны солилцоо наймгаар өнгөрсөн
жилийн аваргуудын эгнээнд нэгдсэн билээ.
24tsag.mn