Тавхан хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орох замд Дашдаваа овогтой Майнбаяр нь авто машины осолд орж нас барсан байдалтай олдсон гэмт хэрэг гарсан.Уг асуудлыг шалгахад Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Цогоогийн Ууганжаргал нь согтуугаар СЭА 74-70 улсын дугаартай,”Тоёото креста” маркийн машин жолоодож явахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироосон нь тогтоогдсон юм. Энэ хэргийг харъяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байна.
Тэгвэл талийгаач залуугийн хувьд гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг 26 настай залуу байжээ. Ар гэрийнхнийх нь зүгээс гурван нялх хүүхдийг нь ч бодоод болов тухайн цагдаагийн хэргийг замхруулахгүй байгаасай гэж хүсч байгаагаа сэтгүүлчдэд дуулгалаа.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)