Хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам 16 дахь удаагаа ирэх сарын 14 –нд зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбооноос жил бүр залуу яруу найрагчдынхаа дунд зохиодог бөгөөд яруу найргийн ертөнцөнд өөрийн гэсэн томоохон байр суурийг хэдийнээ эзэлсэн наадам юм.Өнгөрсөн жилийн наадамд МУИС –ийн Сэтгүүл зүйн ангийн III курсын оюутан Э.Бүжинлхам түрүүлсэн. Тэрээр 2000 оноос хойш анх удаа тус наадамд түрүүлсэн эмэгтэй найрагч билээ. “Цагаан уул” наадам 1991 оноос хойш зохиогдож байгаа ба 2012 онд л ганцхан удаа завсарласан удаатай. Өсөж яваа залуу яруу найрагчдын чанар сансааг тогтоодог тус наадамд хот хөдөөгийн олон арван найрагчид хүрэлцэн ирж оролцдог уламжлалтай. Мэдээж наадам уламжлал ёсоор хайрын шүлэг, хайрын дууны үг шалгаруулах гэсэн үндсэн төрлүүдээрээ шилдгээ тодруулна.
24tsag.mn



















































